УИХ-ын намрын чуулганы нээлтийн дараа товлосон ёсоор УИХ дахь намын бүлгүүд хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулиудыг хэлэлцэж санал дүгнэлтээ нэгтгэжээ. Тухайлбал, УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хэд, хэдэн асуудлыг хэлэлцжээ. Бүлгээр хэлэлцсэн асуудлаар тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл өглөө.
Д.Эрдэнэбат “Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нарын УИХ-ын намрын чуулганы нээлтэд хэлсэн үгний гол утга санаанаас намрын чуулганыг цаашид хэрхэн өрнөх боломжтой вэ гэдэг нь харагдлаа. Энэ асуудлаар бид бүлгийн гишүүдийнхээ байр, суурийг сонссон. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийн дагуу Монгол улсад тогтолцооны хямрал нүүрлэсэн. Тиймээс улс төр, эдийн засгийн тогтолцооны шинэчлэл хийх цаг нь болжээ гэдэгт манай бүлгийн гишүүд санал нэгдсэн. Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхийлөгч Х.Баттулга нар хоёр өөр байр суурийг илэрхийлсэн. Уг асуудлаар манай бүлэг мөн байр, сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байна. УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулаад гурван жил болж байна. Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай ч батлах процесс нь буруу байгааг бид шүүмжилж байгаа. Харин шинэ Үндсэн хуулиар Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засаг, засаглалын тогтолцоо ямар байх вэ гэдгийг Ардчилсан намын бүлэг хэлэлцэж мэргэжлийн өндөр түвшинд хяналт шинжилгээ хийсний дараа байр, сууриа тодорхой болгож шаардлагатай гэж үзэж байна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн хуулийн хугацаанд буюу долоо хоногийн хугацаанд хэлэлцэх ёстой. Түүнчлэн Засгийн газрын гишүүнийг хэлэлцэх асуудал нь өөрөө Засгийн газрын тухай хууль зөрчсөн гэдэг асуудлаар бид өмнө нь байр сууриа илэрхийлсэн. Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Засгийн асуудлыг УИХ 30 хоногийн дотор хэлэлцэх хуулийн хугацаатай. Гэтэл энэ хууль зөрчигдөж байгаа. Энэ асуудлыг миний бие УИХ-ын даргын зөвлөлийн хурал дээр илэрхийлсэн. Тиймээс энэ долоо хоногт яаралтайгаар Засгийн газрын гишүүний асуудлыг Засгийн газар өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцэх шаардлагатай байгааг олонхийн бүлэг, Засгийн газарт сануулж байна” гэв
Энэ Засгийн газар маш их мөнгөтэй, баян. Харамсалтай нь маш үрэлгэн ард түмэндээ өгөөжгүй шийдвэрийг гаргаж байна
Мөн Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдааны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж зохих шийдвэрийг гаргажээ. Энэ талаар тус бүлгийн гишүүн З.Нарантуяа “Өрийн огцом нэмэлт, үнийн огцом нэмэгдэл, долларын ханшийн өсөлтөд бид зайлшгүй улс төрийн дүгнэлт гаргах шаардлагатай гэж үзэж байна. Энэ Засгийн газар маш их мөнгөтэй, баян. Харамсалтай нь маш үрэлгэн ард түмэндээ өгөөжгүй шийдвэрийг гаргаж байна. Гэвч төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларлаа. 2016 оны зургадугаар сард ам.доллар 1950 төгрөг байсан бол өнөөдөр 2552 төгрөг болж өссөн. Мөн АИ92 шатахуун 1730 төгрөгөөс 1820 төгрөг болж өслөө. Дизель түлш 30 хувь, хүнсний үнийн индеск 26 хувиар тус тус өслөө. ДНБ-д эзлэх Засгийн газрын гадаад өр 78 хувиас 63 болж буурсан талаар эрх баригчид ярьж байгаа ч энэ худлаа. Засгийн газрын өр 2016 онд 16.6 их наяд байсан бол эдүгээ 22.6 их наяд болж өссөн. Тиймээс Засгийн газар иргэндээ чиглэсэн санхүү, эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна. Хэдхэн хоногийн долларын өсөлтөөс шалтгаалж айл, өрх бүр доллар бүрээс 602 төгрөг алдаж байна ” гэв.
Сүүлийн хоёр жилд Монгол Улсын өр өссөн. Ганц АН-ын тавьсан өр мэтээр ярьж болохгүй
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр чуулганы хуралдааны нээлтэд хэлсэн үгэндээ засаглалын тогтолцоог шинэчлэх шаардлагатай талаар дурдсан. Танай намын бүлэг Монгол улсад засаглалын ямар тогтолцоо тохирно гэж үзэж байна вэ?
-Тогтолцооны асуудлыг шийдвэрлэхэд улс орны эдийн засаг, байршил, хүн амаас олон зүйл нөлөөлнө. Ярих сэдэв мөн байх. Ардчилсан намын бүлэг ямархуу байр суурийг илэрхийлэх вэ гэдэгт анхаарч ажиллана. Бид хэлэлцэж байж энэ талаар байр, сууриа илэрхийлнэ.
-Энэ Засгийн газар 2016 онд их хэмжээний өр өвлөж авсан гэдэг асуудлыг ярьж байгаа. Энд тайлбар өгөхгүй юу?
-МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө АН-ын өрийг бүрэн дарж, дахиж өр тавихгүй гэж амласан. Гэтэл
-Сүүлийн үед ам.долларын ханш чангарч байгааг дэлхийн нийтийн ханшийн чиг хандлага гэж тайлбарлаж байгаа шүү дээ. Энэ асуудалд АН-ын бүлэг ямар байр суурьтай байна вэ?
-Дэлхийн зах зээл дээр ам.долларын ханш чангарлаа гээд манай улс дагах ёсгүй. Улс бүрт өөрийн гэсэн мөнгөний бодлого бий. Өнөөгийн Төв банкинд ам.долларын ханшийг барих бүрэн боломж байгаа.
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувийн хэвшилд өгөх үед Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор болон Аж, үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат та нар гарын үсэг зурсан. Гэтэл одоо яагаад бусдаас бурууг хайгаад байна вэ?
-Гадаадад байсан өмчийг Монгол Улсад оруулж ирсэн нь үнэн. Тэр нь буруу болсон эсэхийг өнөөдөр тодорхой болгоогүй байна. 49 хувийг хувийн хэвшилд өгсөн асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох боломж бий. Одоогоор Я.Санжмятав гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ асуудлыг УИХ яаралтай хэлэлцэх ёстой.