Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах хэлтсээс зохион байгуулж буй “Илрүүлэлт, оргодол, шийдвэрлэлт 2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бүлэглэн хулгай дээрэм хийдэг этгээдүүдийг илрүүлэн саатуулан шалгаж байна.Мөн түүнчлэн тэднийг шинэчилсэн бүртгэл мэдээллийн судалгаанд хамруулжээ. Эдгээр хулгайчид өглөө 07 цагаас эхлэн нийтийн газар буюу автобусны буудал дээр, өдөр хичээл тарах үеэр сургуулийн ойр орчимд, нийтийн тээвэрт явж халаасны хулгай хийдэг болох нь тогтоогджээ.Тиймээс дүүргийн цагдаагийн хэлтсээс халаасны хулгайн гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилготой тэдэнд хууль сурталчлах арга хэмжээг зохион байгуулж байна.