Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг баривчилсан талаар мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. /Өмнөх мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү./
Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас Г.Бум-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг ирүүлсэнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч өнөөдөр хянан хэлэлцжээ. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг заасан үндэслэлээр Г.Бум-Эрдэнийг 2018 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 1 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн гэдгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар мэдээллээ.