Румын улсын АТГ-ын дарга Лауру Ковеш гэдэг энэхүү 45 настай эмэгтэй эх орондоо амьдаараа домог болсоор таван жилийн нүүрийг үзжээ.
Тэрээр 2013 онд уг албыг удирдсанаасаа хойш нийтдээ улсад 3,2 тэрбум еврогийн хохирол учруулсан авлигалын 2500 гаруй хэргийг илрүүлж шийджээ. Мөн энэ хугацаанд 4500-гаас илүү төрийн өндөр дээд албан хаагчийг авлигалын хэргээр шоронд суулгасан байна.
Лауру Ковешийн барьсан авлигачдын дунд парламентийн гишүүн, үе үеийн засгийн газрын сайд нар, агентлагийн дарга, муж хотын дарга, төрийн өмчит компаний захирлууд оржээ.
2015 онд явагдсан санал асуулгаар түүний удирдсан АТГ нь олон нийтийн хамгийн их итгэл хүлээсэн байгууллагаар шалгарч католиг сүмийг давсан байна. 2017 онд Франц улс авлигалын эсрэг тэмцлийг нь үнэлж Хүндэт легионы одонгоор шагнасан. Улмаар иргэд Лауру Ковешид итгэл хүлээлгэж, дараагийн Ерөнхийлөгчөөр сонгоход бэлэн байгаа гэдгээ илэрхийлж эхэлжээ. Гэхдээ АТГ-ын даргад улс төрд орох сонирхол одоогоор байхгүй гэж мэдэгдсэн байна.