Ойрын өдрүүдэд ЖДҮХС-аас зээл авсан төрийн байгууллагуудын өндөр албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлж байгаа билээ.
Тэгвэл тэдний үргэлжлэл болж төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга -ын Ц.Ням-Осор өнөөдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Тэрээр жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий “Хос Эрхэс” компанид 500 сая төгрөгийн зээл авсан гэх үндэслэлээр энэхүү шийдвэрийг гаргасан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь Ерөнхий сайдын харьяаны байгууллага. Тэгвэл саяхан Ерөнхий сайд түүнийг өөрийн нь хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн байна.
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ж.Цэсэн, Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ч.Ганбаатар нарыг мөн ажлаас нь чөлөөлсөн юм. Үүний сацуу УИХ-ын дарга М.Энхболд Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатарыг ЖДҮХС-гаас хамаарал бүхий компани нь зээл авсан гэх үндэслэлээр чөлөөлөөд байна.