Өнөө цагт 5 хүний 1 нь эрхи зүүж харагдах юм. Иймд эрхний утга учрыг өгүүлье…
Эрхи нь 108, 54, 27, 21, 18 тоотой байдаг. 54-нь 108-ын тал, 27 нь 54-ын тал ба 108-ыг 4 хуваасны нэг бөгөөд хураангуй эрхи гэдэг. 21 тоот эрхийг 21 дара эхэд, 18 шавьд зориулсан гэж тайлбарладаг. Харин японд дэлгэрсэн 32 тоот эрхи нь бурхан багшийн 32 билэг төгс төгөлдөр дүрийг илэрхийлдэг ажээ. Бидний хэрэглэдэг 108 тоот эрхийг хоёр янзаар тайлбарладаг. Үүнд:
-Бидний мэдрэхүйн зургаан эрхтэн (нүд, чих, хамар, хэл, бие, ухаан буюу сэтгэл) болон тэдгээрийн зургаан мэдрэхүйг нэмээд (6+6=12) бие хэл сэтгэл гурав өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагт үл тасран хойд төрөл үргэлжилнэ гэж үздэг. Энэ нь 3*3=9 болно. Тиймээс 12*9=108 болно.
-Мэдрэхүйн зургаан эрхтэн түүний зургаан мэдрэхүйг хооронд нь үржүүлээд 6*6=36 болно. Үүнийг өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг дор үл тасрахын учир 36*3=108 болно. Хинди шашинтан өөрийн ёсны бясалгал (мантра)-ыг үйлдэхдээ тэнгэр нэрийн зүрхэн тарни болон ‘’Кришна Дева’-г уншихдаа 108 ширхэгтэй эрхийг хэрэглэдэг. Авч явахад хялбарыг бодож 27 ширхэгтэй эрхийг гартаа зүүх буюу өвөртөө авч явдаг.
Харин манай сүсэгтэнүүдийн эрхи хэрэглэх ёс арай өөр ‘’Их хөлгөн’’-ий хоосон чанарыг эрхэмлэдэг учир бид ‘’дундаж үзэлтэн’’ хэмээдэг. Дундаж ёсны үзлийг баримтлагчид ‘’Сэрэхүйн таван эрхтэнд мэдрэгдэж, сэрлээр дамжин сэтгэхүйд тавигдах орчлонг буй болгож байгаа бодис 108 гэдэг. Мөн орчлонг буй болгогч махбодын тоо бас 108 учир эрихний тоо 108 байна’’ гэж үздэг.
Эрхийг ямар шашинтан хэрэглэдэг вэ?
Буддын шашин шүтдэг Монгол, Төвд, Энэтхэг, Бамба, Япон, Хятад, Солонгос, Шри-Лан-ка, Камбож. Вьетнам, зэрэг олон орноос гадна Оросын үнэн алдартны шашинтанууд, Ватикан, Ромын католикууд, Араб ламын сүсэгтэн, Эртний Перс, Грек Ромын улсуудад эрх эргүүлэх ёсон дэлгэрсэн түүхтэй. Оросын үнэн алдартны шашинд ‘’Эзэн тэнгэр, Есүс Христ нүгэлт намайг өршөө ’’гэсэн долоон үгтэй залбирал хэлдэг бөгөөд эрхээ долоон удаа л эргүүлнэ. Илүү эргүүлэх хориотой нэг сонин заншил бий.
“Амин сүнстэй’’ эрхи
Зөвхөн манайд төдийгүй бурхан шашинтай бэлэг дурсгалын дэлгүүрт эрхи зардаг. Тэрхүү зарагдаж байгаа эрхинүүд шүр, сувд, оюу, номин, мана, яс, мод, ягаан цагаан зандан, ямар ч байлаа гэсэн хүн хэрэглээгүй учраас ‘’Амин сүнсгүй’’ эрхи гэж үздэг аж. Жинхэнэ сүсэгтэн хүний гараар орж хэдэн түм, магадгүй дүнчүүр маани, шидэт тарни уншиж бөөр нь элэгдсэн, арц хүжийн үнэрт ариуссан ямар ч эрхийг ‘’Амин сүнстэй’’ эрхи гэдэг юм. Ийм амин сүнстэй амьд эрхийг зөвхөн монголоос л олж болно гэж гадаадын монголч эрдэмтэд бичсэн байдаг.
Эрхиний анагаах увидас
Хүний нуруу, алга нь уураг тархийг бусад эрхтэнтэй холбох мэдрэлийн мянга мянган увидастай байдаг. Олон юм бодолгүй анхааралаа төвлөрүүлэн эрхиу имрэн эргүүлэх нь хурууны үзүүрийн мэдрэхүйд зүү тависантай ижил нөлөөлдөг.
Өдөр тутам тогтмол цагт эрхи эргүүлэх нь тарины товт дохио болон очиж элдэв өвчнөөс салах, сэтгэл санаагаа тайвшруулах дээд зэргийн эмчилгээ болдогийг эрдэмтэд нотлосон байна.
-Гар нь хөшиж өвддөг хүмүүст тухайлбал төгөлдөр хуурч, машины бичээч, компьютор оператор зэрэг хуруугаар их ажилладаг хүмүүс эрхи байнга имрэн эргүүлбэл гар хурууны өвчнөөс амархан сална гэдэг.
-Сэтгэлийн хэт ачаалал, хямрал, цусны даралтыг хэвийн болгодог онцгой ач холбогдолтой. Уур уцаарын дараа бухимдлыг тайлах, гутралаас гарахад эрхий дунд хуруу хоёроор эрхээ имэр.
-Толгой өвдөх амьсгаадахыг дархад эрхий долоовор хуруугаар эрхээ имэрнэ.
-Эрхээ 10-15 минут алгандаа базаж атгаад дараа нь имэрч эргүүлэхэд бие тайвширч шинэ эрч хүчийг мэдрэнэ.
-Хүүхдийн сэтгэхүй судлаач эрдэмтэд хүүхдийн хэл ярианы хөгжлийг түргэтгэх хэвийн болгоход гар хурууг их дасгалжуул. Хурууны үзүүрийг байнга имэрч хөдөлгөж байвал үг хэлэх чадварт шууд нөлөөлнө гэдэг. Хүүхдийг 6-7 сартайгаас нь хурууны үзүүрийг илэх, имрэх дасгал байнга хийлгэх, ой хүрснээс хойш эрхээр тоглуулах товчоор оролдуулах, товч товчлох тайлах, гутлаа үдэх дасгал сургууль хийлгэ гэж зөвлөдөг.
-Эрхээ эргүүлэн маани, мэгзэм, тарни уншин бясалгахын өмнө ‘’Эрхиний тарни’’-ийг уншдаг учиртай. Тарни нь: ”Ум рүзира маани бра бардаа ча хум”. Энэ тарнийг долоон удаа уншаад эрхиндээ шившин үлээж тарни тоолбол бурханы нууц шидэт тарни бүхэн олон зуун мянга тоолсон мэт болохыг номд зарлигласан юм.
-Эрхийг ‘’Амирлуулах үйлийн ’’, ’’Дэлгэрүүлэх үйлийн’’,’ ’Эрхэнд хураах үйлийн’, ’’Хатуу үйлийн’’ гэж дөрөв ангилдаг.
-Амируулах үйлийн эрхийг лавай (дун) бодь мод, цагаан өнгөт эрдэнэс, цагаан далийн үндэс тэргүүтэн зөөлөн цагаан өнгөт эдгээр.
-Дэлгэрүүлэх эрхийг бодизи, ар-үр тэргүүтэн шар өнгөт эрдэмт модны үрээр.
-Эрхинд хураах үйлийн эрхийг улаан зандан, суман мод, сэнд, шүр зэрэг улаан өнгөнд эд болон,анхилам үнэрт эдгээр.
-Хатуу үйлийн эрхийг гавалын рагча, төмөр болон хатуу ширүүн хар бараан өнгөт эдгээр тус тус бүтээдэг.