Энэ сарын хорин таванд Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгуудад хүчтэй цасан болон шороон шуурга шуурсны улмаас нийт 168 өрх орон гэргүй болжээ.
Энэхүү цаг агаарын аюултай үзэгдлээс болж хохирсон иргэд одоогоор түр байр, сургуулийн дотуур байр, хамаатан, ах дүүгийндээ амьдарч байгаа бөгөөд эдгээр өрхөд улсын нөөцөөс гэр олгох шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргажээ.
Мөн энэхүү хуралдаанаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” компанийн 110 кВ, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гарсан гэмтлийг засах, аваарын нөөц бүрдүүлэх зэрэг ажлуудад шаардагдах нийт нэг тэрбум 427 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон байна.