120 сая үгтэй “Монголын уран зохиолын түүвэр” 2024 онд бэлэн болох талаар Өвөрмонголын холбогдох алба мэдээллээ. “Өвөрмонголын нийгэм шинжлэх ухааны академи”-с гаргаж буй энэхүү түүвэр нь 1225-1453 оны хооронд Монгол бичгээр зохиогдсон бүх ном судар, модон барын хэвлэлийг нэгтгэсэн байх аж. Түүвэр нь хууль цааз, уран зохиол, анагаах ухаан, боловсрол, цэрэг зэвсгийн эрдэм зэрэг ангилалтай байх юм байна. Эрдэмтэд Монголын хамгийн том, цогц, үр бүтээл бүхий уран зохиолын түүвэр бүтээхийг хүсч байгаагийн зэрэгцээ Монгол хэлээ хамгаалж, хөгжүүлэн, дэлхийд таниулахыг зорьж байгаа ажээ. Одоогийн байдлаар түүвэр 6 хувьтай байгаа юм байна.