ОХУ-ын эрдэмтдийн баг ХДХВ-ийн эмчилгээнд ихээхэн ахиц авчирахуйц эмийг ойрын 2-3 жилийн дотор хэрэглээнд нэвтрүүлнэ. Шинэ эм үр дүн сайтай байж, халдвар авсан өвчтөнүүд өргөнөөр хэрэглэх боломжтой гэж тооцоолж байна хэмээн ОХУ-ын Хэрэглэгчийн хяналтын албаны тэргүүн Анна Попова РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Энэ эмийг одоо клиникийн түвшинд туршиж байгаа ажээ. Анагаах ухааны салбарын дэвшилтэт технологийг ашиглан нэг дор хэд хэдэн эмийн туршилт явагдаж байгаа юм.
ХДХВ нь манай улсад 1992 онд анх бүртгэгдэж байжээ. Үүнээс хойш 250 гаруй хүн халдвар авч, 40 гаруй нас барсан тохиолдол илрээд байна.