“Чи яагаад Yoko-гүйгээр ганцаараа байж болдоггүй юм бэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад
Жон Леннон “Би Yoko-гүйгээр ганцаараа байж чаднаа. Гэхдээ би тэгэхийг хүсэхгүй байна. Энэ дэлхий дээр би түүнгүйгээр байх ямар ч шалтгаан байхгүй. Бидний харилцаанаас өөр чухал зүйл гэж байхгүй, бүр юу ч шүү. Бүх л цаг үед хамт байхыг бид эрхэмлэх болно. Бидний хэн хэн нь ганцаараа амьдарч чадна. ГЭХДЭЭ ЯАХ ГЭЖ? Би өөрийнхөө жинхэнэ хайрыг өөр хэн нэгэн янхан, найзууд, ажил төрөл гэх мэт зүйлсэд золиосолмооргүй байна. Учир нь энэ бүхэн байлаа ч өдрийн төгсгөл ирж, шөнө болоход чи орондоо ганцаараа л орох болно. Бид 2-ын хэн нь ч тэгэхийг хүсэхгүй байна. Олон хүнээр ор дүүрдэггүй юм. Би юм юм солиод байдаг хүн болмооргүй байна. Яг л дуундаа хэлсэн шиг, би бүх зүйлийг туулж өнгөрүүлсэн, гэхдээ энэ бүхний аль нь ч хайртай хүн чинь чамайг тэврээд хажууд чинь байхаас илүү гарахгүй” гэж хариулжээ. Залуус минь Леннон шиг л хайрлаж, Леннон шиг л амьдраарай…