Увс аймгийн ихэнх нутгаар 2018 оны 11-р сарын 30, 12-р сарын 01, 02-ны өдрүүдэд цас орж цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангарч, улсын болон орон нутгийн чанартай зам даваа хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа. Тиймээс Улаангом хот болон бусад сумаас гадагш гарах авто замын хөдөлгөөнийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны 20 цагаас 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 08 цаг хүртэл хугацаанд хязгаарлах тухай Увс аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/757 тоот захирамж гарлаа.