Өчигдрийн байдлаар Монгол банкинд тушаагдсан алтны хэмжээ өмнөх оны энэ үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын тавны өдөр 19.2 тонн алт худалдан авч байсан бол өчигдрийн байдлаар 19.8 тонн алт тушааж өмнөх оныхоос 3.2%-иар өсөн дүнтэй байна.
Ийнхүү Монгол банкинд алт тушаалт нэмэгдэж байгаа нь 2018 оны 10 дугаар сарын 15, 18-нд орон нутагт байгуулсан алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн төв байгуулсаны үр дүн юм. Өчигдрийн байдлаар Дархан-Уул аймагт 107кг, Баянхонгор аймагт 46 кг алт худалдан авчээ.