Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын бага хүү Ш.Энхийн-Од АНУ-д ур чадвараа дээшлүүлсээр байна. Миний санахын ердөө хоёрхон жилийн өмнө “тохдог болно оо” гэж аавдаа амлалт өгч байсан жаал хүү өнөөдөр цагирагт эвлэгхэн довтолж, америк жаалуудыг гайхшруулж байна. Мундаг байна гэж түүнийг магтаж, алга ташин баяр хүргэе. Ц.Шаравжамц хүүгийнхээ энэхүү хичээл зүтгэл, гаргаж буй амжилтыг “Ард түмний даалгавар” хэмээн даруухан магтаж байна. Бидэнд NBA тун ойрхон ирлээ. Ш.Энхийн-Од дүүгээс минь бэртэл гэмтэл хол байг, аав шиг тань өндөр нутгийн уулс хамт яваа шүү дүү минь.
Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хоёр хүү (Ш.Энхийн-Од, Ш.Мөнхийн-Од)
Ш.Энхийн-Одын одоо тоглож байгаа баг. Тэр багийнхаа хамгийн өндөр нь. Тэгсэн мөртлөө холбогч хийдэг.
Өвлөгдөн үлдэн ген
Том хүү Ш.Мөнхийн-Од Этүгэн сургуулийн оюутан, Монголын сагсан бөмбөгийн лигийн тамирчин.