Энэтхэг улсад суугаа Элчин сайд Г.Ганболд тусламж хүсэж очсон эмэгтэйд хүч хэрэглэж, дургүйцлээ илэрхийлсэн тухай мэдээлэл цахим хуудсанд нийтлэгдээд байна. Энэ хэрэг өчигдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дэли дахь Монголын консулын байрны гадаа болжээ.
Иргэн Г.Оюун нь хүүхдээ эмчлүүлэхээр Энэтхэг улсад олон сар болж байгаа бөгөөд төрийнхөө тусламжийг авах гэж очоод ийн байдал орчихоод байна.
Уг асуудалтай холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өөрийн твиттер хуудаснаа “Элчин сайдаас тайлбар аваад байна. Холбогдох байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг даруй байгуулж, асуудлыг нь шалгана. Үнэн гэдэг нь тогтоогдвол Элчин сайдыг татаад зогсохгүй, хүний эрхэнд халдсан хэргээр цагаадгийн байгууллага ч шалгах шаардлага гарна” гэж бичсэн байна.
Одоо Энэтхэг улсад биднийг төлөөлөн суугаа эрхэм элчин сайд Г.Ганболд өөрийн биеэр тайлбар хийх ёстой биз. Яагаад тусламж хүсч очсон Монгол иргэндээ туслахын оронд цээж рүү жийж унагасан тухай албан ёсны тайлбар шаардаж байна.