Шинэ жилийн баяраар аятайхан даашинз аваад өмсчихье гэхээр олдохгүй, эсвэл хэт үнэтэй байгаад байна уу. Тэгвэл өөрсдөө хийгээд өмсвөл ямар вэ. Цор ганц загвар учраас хаана ч хэн ч өмсөхгүй. Бас өөртөө тааруулж хийсэн болохоор дэлгүүрийн даашинз шиг элдэв асуудал гарч, та тухайн хувцсандаа тааруулж, таргалж, турна гэхгүй амар шүү дээ. Хэрвээ нэгэнтээ хийж өмсөхөөр шийдсэн бол доорх бичлэгээс санаа аваарай. Гайхалтай биеийн галбир, гоо сайхныг тодотгосон даашинзны загвар, хийх аргачлал байгаа шүү.