Сүүлийн өдрүүдэд сошиалаар найман тэрбум төгрөгөөр тав хоног амрах асуудлыг эрс эсэргүүцэж байгаа. Тэгвэл өнөөдөр жирэмсэн эх болон 0-5 хүртэлх насны хүүхдийг сувиллын газарт цэвэр агаарт амраах асуудлыг Засгийн газрын ээлжит бус хурлаар авч хэлэлцэнэ.
Хүүхдүүд болон жирэмсэн эхчүүд сувиллын газарт тав хоног амарснаар хүүхдийн цусан дахь хорт бодисын концентраци буурах бөгөөд хэвлий дэх урагт ч энэ нь хамаатай гэдгийг онцолсон. Урьдчилсан байдлаар, 10600 орчим жирэмсэн эх болон 35 мянга орчим эх бага насны 65 мйнга орчим хүүхдийн хамт амрах эрхтэй болно.
Энэхүү асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх бөгөөд одоогийн байдлаар Сангийн яам болон Хууль зүй, дотоод хэргийн яамдаас хэрэгжүүлэх боломжгүй гэсэн саналыг хүргүүлээд байна.