Өнөөдөр уурхайчдын баярын өдөр.
Улсынхаа нийслэлийг 100 гаруй жил илч гэрлээр хангах үүрэгт хүчин зүтгэж ирсэн бидний бахархал болсон үе үеийн хүндэт уурхайчид, уурхайтай ажил амьдралын түүхээ холбосон уурхайн голомт хотхон Налайх дүүргийн иргэд, хөдөлмөрчид та бүхэндээ шинэ оны цогтой халуун мэндийг уурхайчдын баярын мэндтэй хамтатган хүргэе.
Налайхын нүүрсний орд газраас нүүрс олборлож эхэлсний 103 жил, Налайхын уурхайг улсын мэдэлд авч Монгол Улсад уул уурхайн салбарын хөгжлийн эхлэл тавигдсаны 96 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье!
Налайхын уурхайд цэл залуу насаа зориулж, өнөөгийн Налайх дүүргийг цогцлоон бүтээж ирсэн ахмадууд бол бидний бахархал билээ.
Үйлс бүтээл, хөдөлмөр зүтгэлийн алдар гавьяа болсон ахмад уурхайчид, Налайх дүүргийн хөгжлийн түүхийг бичилцэж ирсэн дунд үеийнхэн, залгамж халааг нь үргэлжлүүлэн авч яваа залуучууддаа дахин Налайхын уурхайгаар аж үйлдвэрийн эхлэл тавигдсаны 96 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Угтан золгох шинэ ондоо урам зориг, амжилтаар дүүрэн байж, айл бүрийн хойморт аз жаргал бялхаж, хүн бүрийн хүсэл зорилго биелэх болтугай.
УУРХАЙЧДЫН ЯРУУ АЛДАР БАДАРТУГАЙ.