Өнгөрөгч 5 сарын 31-ний өдөр ОХУ-ын Кемеров мужийн Междуреченск хотод
5 давхар байшин нурсан байна. Тус байрны голын орцны нэг давхарт байрлах дэлгүүр өргөтгөл хийж өрөө хоорондын хана нурааснаас болж тус байшин хормын зуур
нурсан байна. Одоогийн байдлаар, нурангиас 2 хүний цогцос олдож, нэг хүүхэдтэй эрэгтэй хүн одоог хүртэл олдоогүй байгаа аж. Түүнчлэн 3
хүний бие маш хүнд сэхээнд байна. Мөн 60-иад айл орох оронгүй гудамжинд гарсан
байна. Тиймээс Орос стандартаар баригдсан барилгын чанарт дэндүү найдаж даацын хана нураадаг Монгол сэтгэлгээнээсээ салж, олон хүн амьдардаг орон сууцанд өргөтөл хийхгүй байх хэрэгтэй биз ээ.
Төгс