Орчин цагийн орчин суугчдын амьдралыг богино долгионы зуухгүйгээр төсөөлөхөд бэрх. Магадгүй цаг хугацаатай уралдан яваа тэдний амьдралыг хөнгөвчлөх нэгэн хэрэгсэл болохоор тэр биз. Гэвч энэ халаагч төхөөрөмжид дутагдалтай талууд олон бий. Тухайлбал, богино долгионы зууханд халааж болохгүй хүнснүүд гэж бий. Харин бид тэдгээр хүнсний бүтээгдэхүүнүүдийг халааж идсээр л байна.
Жишээ нь будаа, төмс, ногоон навчит хүнсний ногоо, мөөг, хүнсний ногоо /манжин, лууван …/ зэргийг халааж идэхэд нь эрүүл мэнддээ хохирол учруулж байгаагаас өөрцгүй. Ер нь нэгэнтээ болсон хоолыг дахин халааж идэх нь эрсдэлтэй. Будаа бол бактерийг цуглуулагч. Гэтэл бактер цуглуулсан будааг бид дахин дахин халаагаад л идээд байна гэсэн үг юм. Харин болсон хүнсний ногооны хувьд дахин халаавал урвалд орж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бүхий л болц бий болдог аж. Аль болох л болсон бүтээгдэхүүнийг тэр даруйд идэх, бүр боломжгүй бол хөргөгч, хөлдөөгчинд хадгалах зэрэг арга хэмжээг авах шаардлагатай. Ингээд бодохоор бидний хурдацтай амьдралын хэмнэлд дэм өгдөг богино долгионы зуух тийм ч хэрэгтэй эд биш бололтой.