Сангийн сайд асан С.Баярцогтыг Оюутолгойн гэрээний асуудлаар АТГ өнгөрсөн оны дөрөвдүгээр сард барьж хорьсон ч хоёр сар гаруйн дараа батлан даалтаар сулласан билээ. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх АТГ-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу нэг сар хорих шийдвэрийг гаргалаа.
Шүүхийн шийдвэр:
Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад: С.Баярцогтыг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар