2019 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, оросын дипломат ажилтны баярын өдөрт зориулж талархлын захидлыг Оросын гадаад хэргийн яаманд илгээжээ. Захидалд ерөнхийлөгч В.Путин Оросын дипломат ажилтнуудыг гадаад бодлогын дараах чиглэлд анхаарч ажиллахыг хүссэн байна.
Үүнд:
1. АНУ цөмийн зэвсгийг хянах гол гэрээнээс гарсан хэдий ч дэлхий дахинд стратегийн тогтвортой байдлыг хадгалахад гойд анхаарах;
2. Бүс нутгийн болон дэлхийн хэмжээний асуудлыг шийдвэрлэхэд оролцох, оросын түнш гадаад орнуудтай хамтын ажиллагааг улам ахиулах;
3. Олон улсын хуулийн үндсэн зарчим болон НҮБ-ын дэлхий дахинд гүйцэтгэх ролийг хэвээр байлгах, мөн олон улсын хамтын нийгэмлэг терроризмийн аюултай хийх тэмцэлд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх;
4. Сири Улсад энх тайван тогтоох процессийг түргэвчлэх;
5. ЕвроАзийн нэгдэх процесст дэмжлэг үзүүлэх /ЕвроАзийн Эдийн засгийн холбооны гадаад харилцааг нэмэгдүүлэх замаар ирээдүйд томоохон ЕвроАзийн түншлэл бий болгох/;
6. Улмаар Ази тивийг хамарсан ЕвроАзийн Эдийн засгийн холбоо, ШХАБ, ASEAN гэсэн гурван байгууллагыг нэгтгэх ажлыг эхлүүлэх нь оросын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болжээ гэж үзэж болохоор байна.
Р.Энхболд