Хуурамч мөнгөн дэвсгэртээс сэргийлэх үүднээс Монголбанкнаас 5000-тын дэвсгэртийг шинэчлэн гүйлгээд гаргаад байгаа юм.
Шинэ таних тэмдэгтэй болсон 5000 төгрөгийн дэвсгэртийн хувьд нүүрэн талд байрлах Соёмбонд сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийсэн гурван хэмжээст(3D) хөдөлгөөнтэй, дээш, доош налуу хөдөлгөхөд өнгө нь солонгорч харагдах Спарк бэхэн элемент оруулж өгснөөр иргэд энгийн нүдээр хараад жинхэнэ тэмдэгтийг хуурамчаас ялгаж танихад хялбар болжээ.
Тэгвэл сар шинийн өмнөхөн гүйлгээд гараад байгаа шинэчлэгдсэн 5000-тын дэвсгэртийг одоогоор орлогын АТМ-д хүлээж авахгүй байгаа аж. Тиймээс банкууд шинэ дэвсгэртийг хүлээн авах хөгжүүлэлтийн ажил хийгдэж байгаа гэдэг тайлбарыг өгч байна.