Наян таван настай эмээгээс сурвалжлагч залуу асууж гэнэ.
– Хэрэв та эргэн амьдрах бол яаж амьдармаар байна вэ?
– Дахин нэг амьдрах боломж олдвол би сая өнгүүрлснээсээ илүү тэнэгхэн байхыг хүсч байна. Олон юманд санаа зовж сүржин загнадгаа больж, аз сорьсон аялалд гарч, энд тэндхийн ууланд авирч, усанд шумбана. Шошоо багасгаж, илүү олон зайрмаг идмээр байна. Урьдаас илүү бэрхшээлтэй тулгарч магадгүй, гэхдээ л ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн элдэв дүрмээ цөөлөх болно. Та ойлгоорой. Би өдөр тутам эрүүл, хэвийн, ухаалаг амьдарч ирсэн хүмүүсийн нэг. Надад зөндөө хором байсан. Эргэж заяах юм бол тэр хормуудыг илүү гоёор амтлахсан. Өөр юу ч үгүй зөвхөн тэр л байгаа юм шигээр.
Өдөр бүрээсээ түрүүлсэн өчнөөн олон жилийн дунд амьдрахын оронд тэр л агшиндаа байна. Би термометр, халуун сав, цув болон аврах шүхэргүйгээр хаашаа ч явдаггүй хүмүүсийн нэг байсан. Хэрэв дахиад боломж олдвол ганцхан асаагуур халааслаад аялна. Эргэж амьдрах юм бол би хавар эртээс намар орой хүртэл хөл нүцгэн явна. Илүү их бүжиглаж, Илүү ихээр наргимаар байна. Хонин нүдэн цэцгийг ханатлаа түүмээр байна …
Тийм ээ, хэт эрүүл байх хэрэггүй. Хэт эрүүл нь эмгэг рүү хөтөлдөг. Өөртөө бяцхан галзуурлыг тээ. Амьдралд чинь урам зориг, амт шимт бэлэглэнэ…