Солонгосын экс ерөнхийлөгч Чон Ду Хуан 39 жилийн өмнө хийсэн хэргийнхээ төлөө өчигдөр(2019.03.11) шүүхэд дуудагдлаа…Одоогоос 39 жилийн өмнө 1980.5.18-нд тухайн үеийн засгийн газраа эсэргүүцэн жагссан энгийн иргэд, оюутануудыг цэрэг зэвсэгийн хүчээр даржээ. Тухайн үед 193 хүн (+300гаруй хүн сүүлд) нас барсан гэж тооцдог.
Чон Ду Хуан нь 1979.12.12-нд цэргийн хүчээр засгийн эрхийг аваад 1980~1987 оныг хүртэл ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд Солонгосын ард түмнийг маш их айдас хүйдэст автуулсан байна. Тэрээр хийсэн хэргүүдийнхээ төлөө 1995 онд цаазын ял авсан боловч хоёр жилийн дараа өршөөлөөр суллагдсан байдаг.
Хэрэг нь шинэ нотлох баримтууд олдсон гээд дахиад сөхөгдлөө… Муу үйл даравч далдайж, булавч бултай нь гэж энэ л байх.
Сүүлд нь хэлэхэд, өнөөдөр манай Монголд муу муухай юм хийгээд байгаа нөхдүүд 30, 40 жил болсон ч хийсэн хэрэг чинь алга болдоггүйг ойлгох хэрэгтэй.
Г.Ганчимэг
2019.03.12
Чонгжу хот, БНСУ