Дэлхий нийтээр фэйсбүүк ашиглаж, сүлжээ рүү нэвтрэхэд төвөгтэй болоод байна. Фейсбүүк компанийн зүгээс “Бид догогдлыг арилгахаар ажиллаж байна. Та бүхэнд бидэнд итгэнэ үү” тайлбарыг хандалт хийсэн хэрэглэгчиддээ илгээсээр байна.
Доголдол гарснаас хойш ойролцоогоор найман цаг орчим хандалт хийх боломжгүй болоод байна. Фэйсбүүк сүлжээнд ямар шалтгаанаар догогдол үүссэн талаар одоогоор тодорхой мэдээлэл алга байгаа ч “DDoS” халдлагатай холбоотой байж магадгүй гэсэн мэдээлэл байгаа. Гэхдээ албанынхан энэ мэдээллийг албан бусаар үгүйсгэж байна.
Фэйсбүүкээс бусад нийгмийн сүлжээнд одоогоор ямар нэгэн доголдол ажиглагдаагүй хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
Фэйсбүүк өнгөрөгч онд 45 орчим минут түр зогсолт хийж байсан. Харин энэ удаагийн зогсолт хэр хугацаанд үргэлжлэхийг урьдчилан хэлэх хүн алга. Тиймээс фейсбүүкийн олон сая хэрэглэгч хүлээхээс өөр аргагүй болоод байна.
2008 онд хүчтэй газар хөдлөлт болсны дараа фейсбүүкийн сүлжээ доголдож байсан. Тухайн үед доголдол 150 сая хэрэглэгчийг хамарсан бол энэ удаад 2.3 тэрбум хэрэглэгч доголдолд өртлөө. Түүнчлэн фейсбүүк компанийн гол хоёр бүтээгдэхүүн болох чат, “What’s up” болон “Instagram” сайт доголдсон гэх мэдээллийг албаныхан өгч байна.
Фейсбүүк сүлжээ лхагва гаригийн 16.00 цагаас эхлэн доголдож эхэлснийг эх сурвалжууд мэдээлжээ. Зарим хэрэглэгчид фейсбүүк сүлжээнд нэвтрэх боломжгүй байгаа бол зарим нь зураг, нийтлэл оруулж, шейр хийж болохгүй байгаа аж. Харин “Instagram” хуудсанд шинэ зургийг харах, нийтлэх боломжгүй болжээ.