\”Швейцарийн хөгжлийн агентлаг\” гэж та бидний нэрлэж заншсан Швейцарийн хөгжил, хамтын ажиллагааны агентлаг /SDC/ Монгол Улсын ажилгүйдэлд санаа зовж, ажилгүйдлийг бууруулах зорилгоор ажил хайж буй залуучуудад зориулан шинэ төсөл хэрэгжүүлэхээр болсноо зарлажээ. Юуны өмнө Монголын хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа ажлын байруудад залуучуудыг бэлтгэх, тэдний хөдөлмөрийн чадварыг дээшлүүлэх зорилгоор ажиллах аж.
Мөн ажил хайгч болон ажил олгогч нарын хоорондох харилцаа холбоог илүү амар хялбар, уян хатан болгох төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр өнгөрөгч 2015 онд Монгол Улсад ажилгүйдэл 6.3 хувьтай байсан бөгөөд залуучуудын дунд ажилгүйдэл хамгийн өндөр буюу 17 хувьтай байгааг онцолсон юм. Эдгээр тоонууд нь олон улсын жишгээр маш өндөр тоо юм.
Ямартай ч, Швейцарийн агентлагаас манай Төр засгийн хийж чадахгүй байгааг хийж ажилгүйдлийг бууруулж, маш том бодит үр дүн гаргахаар зорьж байна.
Гэхдээ гаднын байгууллагын хийсэн ажлуудыг манайхан ямар сураагүй биш өөрөө хийсэн мэтээр сонгууль бүрээр ярьж, үр дүнг нь сурталчилгааны ном, хуудас дээр хэвлүүлдэг. Энэ жишгээр ирэх сонгуулиар бас л нэг нэр дэвшигч нь Швейцарийн хөгжлийн агентлагийн хийсэн ажлыг би ингэж ажиллаж, манай нам ингэж ажиллаж ажилгүйдлийг буурууллаа хэмээн ярих байх даа. Ичиж үхмээр шүү.
Төгс