Нийслэлийн Баянгол дүүргийн 56 дугаар сургууль энэ жил өргөтгөл барихаар ажлаа эхлүүлжээ. Гэвч тэд өргөтгөлөө барихын тулд сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайг буулгах шийдэлд хүрсэн байна. Учир нь сургуулийн цэцэрлэгт хүрээлэн байсан газарт орон сууц баригдан ашиглалтанд оржээ. Харин өргөтгөл барих сүүлчийн газарт нь Баянгол дүүргийн Ардчилсан нам өөрийн намын үүрийн барилгаа барьж байгаа аж. Иймээс сургууль хөлбөмбөгийн талбайгаа хувааж өргөтгөлөө барих шийдэлд хүрсэн байна.