Дөнгөж сая Улсын Дээд шүүхийн шүүгч нарын зөвлөл хуралдаж, хамгийн олон санал авсан шүүгч Х.Батсүрэний нэрийг Ерөнхий шүүгчээр мэдүүлэхээр боллоо. Зөвлөлийн хурлаас хамгийн олон санал авсан Х.Батсүрэнг Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилох эсэхийг Ерөнхийлөгч шийдэх учиртай.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өмнө нь Ерөнхийлөгч Х.Баттулгад ерөнхий шүүгчээр томилохоор Д.Ганзоригийн нэрийг мэдүүлсэн хэдий ч Ерөнхийлөгч түүнийг томилохоос тодорхойгүй шалтгаанаар татгалзсан билээ.
Өнөөдөр хуралдсан Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс олонхын санал авсан Х.Батсүрэн шүүгчийг танилцуулъя.
Увс аймгийн Улаангом суманд 1965 онд төрсөн. 54 настай, эрэгтэй.
Боловсрол:
• 1973-1983 онд Хэнтий аймгийн 10 жилийн дунд сургууль
• 1984-1989 онд ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академи
• 1997-1999 онд ХБНГУ-д Их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.
Ажилласан байдал:
• 1989-1990 онд Хэнтий аймгийн Цагдан сэргийлэх ангид төлөөлөгч
• 1990-1995 онд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст төлөөлөгч
• 2000-2004 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд мэргэжилтэн
• 2004-2011 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч
• 2011 оноос тус Шүүхийн Ерөнхий шүүгчээр
• 2012 оноос Улсын дээд шүүхийн шүүгчээр тус тус ажиллаж байгаа. Шүүгчээр 15 жил ажиллаж байгаа юм.