Монгол улсын Гавьяат тамирчин, Уулын спортын ОУХМ Б.Гангаамаа Хойд Америкийн ноён оргил болох Денали уулын оргилд тавдугаар сарын 31-нд орон нутгийн цагаар 17.00 цагт гарч, Монгол улсынхаа Төрийн далбааг мандуулжээ. Тэрээр д.т.д 6144 метрийн өндөр энэхүү ууланд “Хайрхан аялагч” клубын үүсгэн байгуулагч, Спортын мастер Ч.Ариунзулын хамтаар амжилттай гарчээ.
МУГТ Б.Гангаамаа нь дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол хүн болж нэрээ үлдээсэн уулчин билээ.
Харин “Хайрхан аялагч” клубын үүсгэн байгуулагч Ч.Ариунзул нь Монгол улсын өндөр уулсаас гадна Европ тивийн ноён оргил Кавзазийн нурууны Эльбурсийн баруун болон зүүн оргилд клубынхээ гишүүдтэй нэг өдөрт багтан 2014 онд гарч байсан.
Мөн 2015 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа, 2013.10.29-нд Африк тивийн ноён оргил Килиманжора /дтд 5895м/, 2018 оны 5 сард Дэлхийн дээвэр Эверест хайрханы үндсэн отог- 5364м руу 10 хоногийн 200 гаруй км-ын явган аялал хийж байсан туршлагатай тамирчин юм.