Монгол улсын хоёр иргэн ТЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ хар тамхи тээвэрлэж байхдаа ХБНГУ-ын гаалийн байгууллагд баригдан шалгагдаж байгаа билээ. Энэ талаар ТЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ мэдээлэл өглөө.
Э.Эрдэнэ “Монгол улсаас Турк улсад суугаа дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбилэг нар 2019 оны тавдугаар сарын гуравны өдөр дипломат дугаартай автомашинтай Чехээс ХБНГУ-руу нэвтрэх үедээ 70 кг Геройн хар тамхийг их хэмжээгээр тээвэрлэсэн нь тогтоогдсон.
Энэ хэрэг дээр Германы прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Монголын тагнуулын байгууллагаас энэ хэрэгт холбоотой хүн, албан тушаалтан, захилагч нарыг хайн шалгаж байна.
Ер нь 2018 оны төгсгөл 2019 оны эхэн үеэс Европын холбооны улсуудад дипломат дугаартай машин ашиглаж хар тамхи тээвэрлэж байж магадгүй гэх сигналыг авч эхэлсэн. Бид энэ чиглэлээр ХБНГУ-тай хамтран ажилладаг. Монгол-Германы хооронд эрхзүйн харилцан туслалцаа үзүүлэх хэлэлцээр байхгүй. Иймээс энэхүү хэрэг Германы хуулиар л шийдэгдэнэ.
Унаж явсан дипломат дугаартай машин нь хувийн машин байсан. Дипломатууд тухайн улсдаа хүсэлт гаргаж өөрийн хувийн автомашинд дипломат дугаар авч болдог. Үүнтэй холбогдуулан яагаад ийм дугаар авсан, Туркт үүрэг гүйцэтгэж байсан хоёр ажилтан яагаад Германд явж байсан, яаж энэ их хэмжээний мансууруулах бодис олж авсан зэргийг тодруулна.
Баттүшиг нь өмнө нь Тагнуулын байгууллагад ажиллаж байсан хүн. ГХЯ-ны шугамаар хоёр ч удаа үүрэг гүйцэтгэсэн. Төрийн албаны дэргэд дипломат албаны шаардлагыг хангаж л энэ ажлыг хийж байсан.
Томилогдоод удаагүй байхдаа богино хугацаанд ийм ноцтой гэмт хэрэгт холбогдсон нь анхаарал татсан асуудал. Тагнуулын байгууллагаас зохион байгуулалттай гэмт хэрэгт монгол хүмүүс ямар байдлаар ашиглагдаж байгааг шалган тогтоож, дахин ийм явдал гаргахгүй байх, урьдчилан сэргийлэх талаар ажиллаж байгаа.
Энэхүү хэрэгтэй холбоотой шинэ нөхцөл байдал тогтоогдвол мэдээлэл өгнө” гэж мэдэгдлээ.