Тагнуулын ерөнхий газар БНХАУ-аас хууль бусаар оруулж ирсэн их хэмжээний архийг илрүүлэн хураан авчээ. Тус хэргийг БНХАУ-ын иргэд үйлдэж Монгол улсад оруулж ирсэн бөгөөд архи нь чанарын шаардлага хангахгүй, хаяг шошгын зөрчилтэй их хэмжээний байжээ. Хууль бусаар оруулж ирсэн архи нь тус бүр 0,5 литрийн савлагаатай 6000 гаруй тооны шил архи хэмээн тогтоосон байна. Уг архийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших амины орон сууцанд зориулалтын бусаар хадгалж, зах зээлд гаргах гэж байсныг ийнхүү илрүүлэн хураан авчээ.