УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны үеэр “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатыг эрэн сурвалжилж, олж ир” гэх үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд үүрэг болгов.
Ингэхдээ үүрэг, чиглэл болгосон зарим ажлыг хийхгүй байна гэдгийг шүүмжилсэн юм.
УИХ-аас Засгийн газрын зарим сайд болон Хотын даргад Туул голын эрэг дагуух зөвшөөрлүүдийг цэгцлэх, шаардлагатай тохиолдолд цуцлах чиглэл өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ асуудалд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат анхаарахгүй, ажлаа хийхгүй байгааг шүүмжилсэн юм. Ажлаа хийхгүй бол гишүүд холбогдох албаныхантай Туул голын асуудалд анхаарч, газар дээр нь шаардлагатай арга хэмжээ ав гэдгийг УИХ-ын дарга онцолсон юм.