Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевтэй уулзав.
Уулзалтын үеэр Болгарын Ерөнхийлөгч Росен Плевнелиев тус улс Монголын талтай хөдөө аж ахуйн салбарт болон оюутан сургах чиглэлээр амжилттай хамтран ажиллаж байгааг дурдав.
Болгараас Монголд хөрөнгө оруулалт хийх боломж их байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэлээ. Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн хорооны гишүүн болохоор нэрээ дэвшүүлэхээр болсныг мөн дурдаж байлаа.
Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх болон хийх ажлуудын талаар санал солилцон ярилцлаа.