АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Хойд Солонгос дахь айлчлалын үеэр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээрийг дахин сэргээхээр болсон билээ.
Гэвч өчигдөр Хойд Солонгос богино зайн хоёр пуужинг туршин хөөргөсөн байна. Энэхүү туршилт нь АНУ-Хойд Солонгос гэх хоёр улсын удирдагчдын хооронд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох талаар яригдаж эхэлснээс хойш пуужин хөөргөсөн анхны тохиолдол болж байгаа юм.
Тэгвэл өнөөдөр Хойд Солонгосын KCNA мэдээллийн төв агентлагаас пуужин хөөргөсөн талаар мэдээллэхдээ “Өмнөд Солонгосыг зэвсгийн импорт болон цэргийн хамтарсан сургуулилт хийхээ зогсоохыг шаардаж энэхүү пуужингаа хөөргөлөө” хэмээн мэдэгдлээ.
Мөн Өмнөд Солонгосчууд өөрсдийгөө энх тайвныг эрхэмлэгчид гэдэг боловч тэд бол “дайн өдөөгчид” гэж тодотгосон юм.
Үүнээс гадна Хойд Солонгосын нэгэн сонин дээр Ким Чен Уны пуужин хөөргөлтийг дурангаар болон дэлгэцээр харан, хамтран ажиллагсадтайгаа алга ташин, инээлдэж буй зургууд мөн нийтлэсэн байна.