АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа өчигдөр цагаачлалын шинэ журам баталлаа. Тэрээр ерөнхийлөгч болсон цагаасаа хойш хууль ёсны болон хууль бус цагаачлалын асуудлыг таслан зогсоож, цэгцлэхэд бүхий л хүчин чармайлтаа гаргана гэдгээ мэдэгдээд байгаа.
Энэхүү журам батлагдснаар тус улс дахь хууль ёсны дагуу зорчих хүмүүсийн тоог бууруулах магадлалтай хэмээн үзэж байгаа юм.
Харин АНУ-ын Үндэсний Цагаачлалын Хуулийн төв энэхүү журам батлагдсантай холбогдуулан хэрэгжилтийг зогсоохын тулд шүүхэд хандана гэдгээ мэдэгдлээ. Чир нь тус төвийн зүгээс хүнийг гарал угсаа, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл дээр тулгуурлан энэхүү журмыг гаргаж байна хэмээн үзэж байгаа аж. Мөн энэхүү журмыг эсэргүүцэж Калифорни болон Нью-Йорк мужуудын прокурорууд шүүхэд хандах болсноо мэдэгджээ.
Шинэ журам аравдугаар сарын 15-наас мөрдөгдөж эхлэх юм. Энэхүү журмын дагуу оршин суух хүсэлт гаргаж буй иргэд хангалттай орлогогүй болох нь тогтоогдсон эсвэл нийгмийн халамжийн ямар нэгэн хөтөлбөрт /хоол хүнс, орон байр, эрүүл мэндийн үйлчилгээ/ хамрагддаг бол АНУ-д түр болон байнга оршин суух зөвшөөрөл авч чадахгүй байх аж.