ОХУ-ын Сибирийн хүрээний цэргийн баазад алба хааж байсан этгээд гал нээж, улмаар найман алба хаагч амиа алдаж, хоёр албан хаагч шархадсан хэрэг гарлаа. Амиа алдагсдын дотор хоёр офицер, гурван хугацаат цэргийн албан хаагч байсан хэмээн мэдэгдэж байна.
Уг халдлагыг тус баазад цэргийн алба хааж байсан Рамил Шамсутдинов гэгч 20 настай залуу үйлдсэн бөгөөд шуурхай ажиллагааны үр дүнд түүнийг саатуулж чадсан байна. Энэхүү хэргийг одоогоор мөрдөн шалгаж байгаа бөгөөд цэргийн хээрийн шүүхээр оруулах эсэхийг удахгүй шийдвэрлэх аж.
Одоогоор ОХУ-ын Батлан хамгаалах яам, Цэргийн цагдаагийн алба, Тагнуулын газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, хэргийг мөрдөн шалгаж байна. Халдлага болсон цэргийн бааз нь Байгал нуурын эргийн Горный тосгонд Монгол Улсын хилээс 93 км-ын зайнд оршдог.