Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяа Монгол Улсаас Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар, Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Төмөр, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч B.Энхболд нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайдууд томилогдсон улс болон хавсран суух улсуудын талаар танилцуулж, харилцан мэдээлэл солилцов.
Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяа Монгол Улсаас Хилийн чанадад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарт томилогдсонд баяр хүргээд, Монгол Улсын статистикийн салбар болон нийгэм, эдийн засгийн талаар мэдээлэл өгч, 2020 онд зохион байгуулах хүн ам, орон сууцны тооллого, ТХЗ-ын хэрэгжилтийг хангах талаар хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийллээ.
Элчин сайдууд Үндэсний статистикийн хорооноос бэлтгэн гаргадаг албан ёсны статистикийн мэдээлэл иргэдэд, ойлгомжтой, хүртээмжтэй байгаад талархал илэрхийлж, цаашид хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тал дээр онцгой анхаарал хандуулж, дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлэв гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.