Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг яруу найрагчийг тодруулах “Болор цом” наадам 37 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү наадамд оролцох хүсэлтэй яруу найрагчдийн бүртгэлийг энэ сарын 4-нд эхлүүлсэн бол өнөөдөр ийнхүү бүртгэлийг хааж байгаа юм.
Оролцох хүсэлтэй бол бүртгэлийн хураамж дөрвөн мянган төгрөг төлөх бөгөөд бүртгэлийг э-майл болон факсаар хүлээж авахгүй хэмээн зохион байгуулагчид анхаарууллаа.
Наадамд оролцох найрагчид зөвхөн энэ онд бичсэн хоёр шүлгээ бүртгүүлэх юм байна.
“Болор цом-36” наадам Дорноговь аймагт болж, яруу найрагч Б.Баттулга Янжинлхам бурхны ивээлд багтсан бол энэ удаа Багануур дүүрэгт ирэх оны нэгдүгээр сарын 4-нд болохоор тогтсон юм. Харин өмнөх өдөр нь уран үгсийн чуулган уламжлал ёсоор болно.
2020 онд Багануур дүүргийн түүхт 40 жилийн ой тохиох ийнхүү өөрийн нутагтаа буюу Монголын утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн Гүн Галуутайд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.