Хоёр хоногийн өмнө Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 14 настай халуурч, урьдчилсан байдлаар уушгины хатгалгаа өвчнөөр оношлогдож Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Охины нас баралтын шалтгааныг тодруулахаар ХӨСҮТ-рүү сорьц илгээж шинжилгээнд оруулсан. Харин өчигдөр орой шинжилгээний эцсийн хариу гарчээ. ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодруулахад “Томуугийн А хүрээний H3N2 вирус илэрсэн нь тогтоогдсон” гэх хариултыг өгөв.