44 настай хятад эр Австралийн Квинсландын вирүс тээгч анхны ториолдол боллоо. Ингэснээр Квинслэндэд нэг, NSW-д дөрөв, Викториа-д хоёр тохиолдол албан ёсоор бүртгэгдэн, эмнэлэгт тусгаарлагдаад байна.
Жуулчлах зорилгоор, насанд хүрсэн болон хүүхдүүд нийлсэн найман хятад хүн Ухань хотоос ирсэн бөгөөд Австрали руу нисэхээсээ өмнө Сингапурт буусан байна. Тэд Сингапураас нэгдүгээр сарын 22-нд гарч, Мельбурн хотод газардаж таван хоног байрласны дараагаар, Tigerair flight TT566 онгоцоор нэгдүгээр сарын 27-нд 200 орчим зорчигчдын хамт ийнхүү Викториа мужын нийслэл ГолдКоустод газарджээ.
Онгоцонд байх хугацаандаа бие нь муудсан бөгөөд Голд Коустын буудалд 24 цаг орчим болоод түргэн тусламж дуудан эмнэлэгт хүргэгджээ. Тандалт хийх явцад коронавирус тээгч болох нь батлагдсан. Мөн хамт явсан жуулчны группынх нь нэг хүүхэд, гурван том хүний биеийн байдал сайнгүй байгаа гэж Австрали улсаас мэдээллээ.