Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан ОХУ-ын Засгийн газар алс дорнодын хилийн бүс дэх таван хилийн боомтоо гуравдугаар сарын 1-нийг хүртэл хаах шийдвэр гаргасан байна.
Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Приморск муж, Өвөр Байгал, Амур муж, Хабаровск хязгаар, Еврейн автономит муж гэсэн таван бүс нутагт Хятадтай хиллэх хуурай замын хилийг хаажээ.
Мөн эрүүл ахуйн хяналт шалгалтан дор Хятадаас иргэдээ оруулахын дээр Хятадын иргэд эх орон руугаа буцах боломжийг хангаж өгөхөөр болсон байна.
Түүнчлэн нэгдүгээр сарын 31-ний 00 цагаас эхлэн Хятадтай харилцах төмөр замын харилцааг зогсоож байгаа бөгөөд гагцхүү долоо хоногт хоёр удаа явдаг Москва-Бээжин, Бээжин-Москва чиглэлийн галт тэрэгний хуваарийг хэвээр үлдээсэн байна.