Дэлхий эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица:
Дэлхий дахинд энэ халдвараар өвчилсөн хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Одоогийн байдлаар 6065 тохиолдол бүртгэгдэж, 132 хүн нас барсан байна. /өчигдрийн байдлаар/.
Энэ тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа. Халдварын тархалт Хятадад эрчимтэй явагдаж байна. Тохиолдол бүртгэгдсэн улсын тоо нэгээр нэмэгдэж Арабын Нэгдсэн Эмират улсад дөрвөн тохиолдол бүртгэгдээд байна. Энэ сарын хугацаанд шинэ коронавирустэй холбоотой заавар зөвлөмжийг ДЭМБ гурав дахь удаагаа шинэчлээд байна.
Тархалт идэвхтэй явагдаж байгаа Хятадын хилийн цэгүүдэд хяналт явуулахыг зөвлөж байгаа. Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт хандахыг зөвлөж байгаа. Шууд нислэгээр явж буй зорчигчдод хяналт тавих нь үр дүнтэй гэж зөвлөж байна. Хүнээс хүнд халдварлах тохиолдол нэмэгдэж байгаа тул Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дэргэдэх онцгой комисс өнөөдөр дахин хуралдахаар болсон. Өнгөрсөн даваа гаригт Японы Халдварт өвчний хүрээлэнгээс
Монголд оношлуур авчирсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ЭМЯ-тай хамтран дахин оношлуур авчрахаар болсон. Энэ ажлыг хоёрдугаар сарын 5-ны дотор хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Цаг алдалгүй шаардлагатай арга хэмжээг авч буй эрүүл мэндийн байгууллагын ажилчдадаа баярлалаа…