УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: “Шинэ үндсэн хуулийг 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд баталсан. Шинэ Үндсэн хуультай нийцүүлж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шинэчилж найруулах жагсаалтыг УИХ баталсан.
2020 оны эхний хагас жилд багтаан боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж, батлуулах хуулиудыг хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан. Хаврын чуулганаар нэлээн олон хууль батална. Үндсэн хуультай холбогдуулж Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн хууль, Монгол Улсын Их хурлын тухай хууль, Монгол УИХ-ын чуулганы хуралдаан дэгийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын хууль, Улс төрийн намын тухай хуулийг хаврын чуулганаар заавал батлах ёстой. Энэ хавар УИХ нэлээд ачаалалтай ажиллана.
Чуулган завсарласан хугацаанд эдгээр хуулиудын төслийг боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг эрчимтэй ажиллах ёстой”