Өнөөдрийн байдлаар коронавирүсийн халдвараар нас барагсдын тоо 213-т хүрээд байна. Халдвар авсан хүмүүсийн тоо ч маш хурдацтай нэмэгдэж байгаа бөгөөд хагас цагийн өмнөх мэдээгээр 9480 хүн халдвар авсан гэсэн тоо байсан бол, одоо халдвар авсан нь тогтоогдсон хүний тоо 9821-т хүрчээ.
Хятадаас өөр орнуудад бүртгэгдсэн тохиолдлын дийлэнх нь коронавирус анх дэгдсэн Хятадын Ухань хотоос ирсэн хүмүүс байгаа боловч уг вирус хүнээс хүнд халдварласан найман тохиолдол Герман, Япон, Вьетнам, АНУ-д бүртгэгджээ.
“BBC”-гийн мэдээлснээр уг вирусээр өвчлөгчдийн дундаж нас 59 байгаа бол, хүмүүсийн 89 хувь нь халдвар авснаас хойш тав хоногийн дараа эмнэлэгт ханджээ. Нийт халдвар авагчдын 56 хувь нь эрэгтэйчүүд байгаа юм байна.