Хятадад гарч, дэлхийн 25 гаруй оронд тархаад буй коронавирус буюу ДЭМБ-ын нэрлэснээр Covid-19 вирусийн халдварыг илрүүлэхийн тулд оношлуураар дөрвөн удаа үзэх шаардлагатай байгааг зарим эмч мэргэжилтнүүд мэдээлжээ.
Тухайлбал, Хятадын хойд хэсгийн эмнэлэгт Тяньжин төмөр замын ажилтан коронавирусийн халдварын шинж тэмдгээр өвдсөн ч вирус илрэхгүй байсан аж. 55 настай эрэгтэйг оношлуураар гурван удаа үзэхэд вирус илрээгүй боловч дөрөв дэх удаагийнхаар Covid-19 илэрсэн байна.
Вирус илэртэл бүтэн долоо хоногийн хугацаанд тэрбээр гэртээ өөрийгөө карантинд оруулж, бусдаас тусгаарласан байжээ. Ингээд тэрбээр Тяньжин хотод Covid-19 вирусийн халдвараар өвчилсөн 28 дахь хүн болсон аж.
Covid-19 вирусийн халдвараар 1019 хүн нас барж, 43 мянга гаруй хүнийг өвчлүүлснээр нь 2002-2003 оны хооронд гарсан ‘SARS’ халдвараас зургаа дахин хурдан тархаж байна. Covid-19 вирусийн халдвар Уханьд өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлд гарсан ч хүнээс хүнд халдсан анхны тохиолдол Германд бүртгэгдсэн.
Германы 33 настай бизнесмен Шанхайд очоод ирсэн ажилтантайгаа уулзсаны дараа Covid-19 вирусийн халдвар авчээ.
Эх сурвалж: South China Morning Post