Монгол улс нь Гэсэр, ЖАНГАР, ХАН ХАРАНГУЙ гэх мэт хэдэн зуун туультай, туулиа судалсан байдаг боловч удам дамжсан ТУУЛЬЧ улсын хэмжээнд 10 дотор тоологдож байгаа билээ. Энэ нь Туульч хүнээ хамгаалах, өвлөн уламжлуулах шаардлагатай байгаагийн илрэл юм.
Өнөөдөр “2019 оны ШИЛДЭГ ӨВЛӨН УЛАМЖЛАГЧ БАТЛАМЖ”-ийг Баянзүрх дүүргийн иргэн удам залгасан ес дэх үеийн туульч А.Балдандоржид гардууллаа.
Туулийн агуулга дандаа эх орон, ард түмнээ хамгаалсан баатар эрийн тэмцлийг үгийн уран яруугаар илэрхийлж, сайн сайныг өгүүлж, түүхэн уламжлалаа танин мэдүүлэх, хүмүүжүүлэх өндөр ач холбогдол бүхий хүн төрөлхтний оюуны санд оруулсан монголын гайхамшиг юм.
Юнескогийн яаралтай хамгаалах өвд монгол тууль бүртгэлтэй байдаг.