Зүүн Хятадын нэгэн шоронд коронавирусийн халдвар тарж, нийт 207 хүн өвчилсөн тухай өнөөдөр өглөө Шандон мужийн захиргаанаас мэдээлжээ.
Тус мужийн Жининь хотын Рэнчэнь шоронд хийсэн үзлэг шалгалтын үр дүнд халдвар авсан ажилтан, хоригдлуудыг илрүүлж, тусгаарлах арга хэмжээг авсан байна.
Хоёрдугаар сарын 12-ны өдөр тус шоронгийн нэг ажилтнаас халдварын шинж тэмдэг илэрсний дараа эмнэлэгт хэвтүүлж байжээ.
Ажилтан коронавирусийн халдвар авсныг маргааш нь шинжилгээгээр тогтоосон юм байна. Үүний дараа мужийн захиргаа шоронгийн хоригдлуудыг үзлэг шинжилгээнд хамруулах арга хэмжээг авсан гэнэ.