Шинэ коронавирусийн халдварын эсрэг вакциныг ДЭМБ төдийгүй дэлхийн эрдэмтэн судлаачид судалсаар байна. Өнөөдрийн байдлаар зургаан төрлийн вакцин судлагдаж байна.
Хамгийн хүлээлттэй байгаа нь АНУ болон Швед улс хамтран хийж буй вакцин юм. Мөн БНХАУ-ын вакцин нь клиникийн гуравдугаар туршилтад явж байгаа гэсэн мэдээтэй байгаа. Хэдийгээр вакциныг хүсэн хүлээж байгаа ч гэсэн гарсан вакцин бидний хүлээж байгаа үр дүнд хүрч чадахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл вакцин нь маш удаан хугацааны турш хүн амын дунд дархлаа тогтоож байж үр дүнд хүрдэг. Тиймээс бид вакцинтай зэрэгцүүлээд халдвараас өөрийгөө хамгаалж гараа сайн угаах, амны хаалтаа тогтмол үзүүлж, хүн хоорондын зайг барьж, стресстэхгүй байх зэрэг нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг өөртөө хэрэгжүүлж байж халдвараас өөрийгөө сэргийлэх үр дүнд хүрнэ гэдгийг ЭМЯ-ны андалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлж байна.
Вакцин гарвал хамгийн эхэнд эрсдэлт бүлгийнхэн буюу эмнэлгийн ажилчдад хийнэ. Дараа нь 60-аас дээш насны архаг хууч өвчтэй ахмад настнууддаа хамруулах юм байна.