Сүүлийн 24 цагийн дотор 214 мянган хүн коронавирусийн халдвараар шинээр өвчилж, 4000 гаруй хүн коронавирусийн халдварын улмаас амь насаа алдаад байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес “Дэлхий дахинд боловсролын байгууллагын үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор хүүхэд залуусыг цар тахлаас сэргийлэх нөхцөл бололцоог бүх боловсролын байгууллага бүрэн хангасны дараа сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх нь зүйтэй” гэдгийг анхааруулжээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд Энэтхэгт 67 мянган хүн , Бразил, АНУ-д тус бүр 55 мянган хүн шинэ коронавиурсийн халдвар авсан бол ОХУ-д 5102 хүн, БНХАУ-д 82 тохиолдол бүртгэгджээ. Мөн Япон, БНСУ-д өвчлөл тасралтгүй нэмэгдсээр байна.
Тиймээс бид тайвширч, назгайрч огт болохгүй. Манайд бүртгэгдсэн тохиолдлууд ч нэмэгдсээр байгаа. Мөн эдгэрсэн гэж оношлогдсон иргэдийн өвчлөл дахин сэдэрч байгааг анхаарах хэрэгтэй. Хамгийн эрсдэлтэй цаг үеийг 10 дугаар сар гэж онцолсон. Магадгүй тэр үеийг даваад гарчихвал бидэнд тайвшрах боломж бүрдэх биз. Тэр болтол амны хаалт зүүж, олон нийтийн газраар онцын шаардлагагүй бол явахгүй байж үндсэн зөвлөмжөө дагахыг уриалж байна.