2020 оны аравдугаар сарын 14-ний өдөр “Монголиан Эйрлайнс” компанийн Хөх хот руу хийсэн OM223 дугаартай нислэгээр ирсэн таван хүнээс коронавирус илэрсэн гэх мэдээлэл Хятадын зарим цахим хуудсанд гарчээ.
Энэ талаар ЭМЯ-ны ХМОНХХ-ээс тодруулахад “Москвагаас Хөх хот руу транзит нислэг үйлдсэнийг хүмүүс буруу ойлгоод байна. Тухайн онгоц Монголд цэнэглээд хөөрсөн. Түүнээс хүн бууж үлдсэн ч юм уу тийм зүйл болоогүй. Манай улс Бээжин рүү нислэг үйлдээгүй. Манай онгоц аравдугаар сарын 15-нд Хөх хотоос Бээжин рүү нисээд тэр оройдоо Улаанбаатарт ирсэн гэдэг нь худлаа. Таван зорчигчоос коронавирус илэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл” гэсэн тайлбарыг өглөө.
МИАТ-ийн эх сурвалж “Москвагаас Хөх хот руу хүрэх транзит нислэг манайхаар дайран өнгөрсөн. Энэ талаар албаны мэдээг бид удахгүй гаргана” гэв.